Tuesday, December 22, 2015


Хүний биеийн бүх хирний 95 хувь нь гарт байдаг бол гарны хирний
95 хувь нь хумсан доор байдаг. Өвчин үүсгэгч нянгийн 90 хувь нь бохир гарт байдаг.
• Угаагаагүй зургаан цаг болсон гарт 10 сая нян.
• Угаасны дараа нянгийн тоо 10 дахин багасна.
• Бохир гарыг угаах үед гарсан хиртэй усны нэг дусалд 45-60 мянган нян агуулагддаг юм. Бохир гараар дамжин гэдэсний халдварт өвчин үүсдэг. Тухайлбал: Халдварт шар өвчин, бүх төрлийн суулгалт, ханиад томуу, менингит, холер, хорхойтох өвчин /тууз, хялгас/, балнад, иж балнад гэх мэт.
Тиймээс гараа тогтмол угааж хэвшицгээе.

Wednesday, November 18, 2015

         УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнүүдийн дотроос хамгийн хорт хавдранд өртөмтгэй нь умайн хүзүү байдаг.
Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
-Тамхи татах зэрэг хорт зуршил
-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх
                                                        Анхааруулга
Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.
Иймд:
-Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
-Амны хаалт хэрэглэх;
-Гарын ариун цэврийг сайтар сахих;
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
-Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
-Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
-Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
-Хэрвээ ТТӨ-ий шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандах хэрэгтэй.
-Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.

Tuesday, October 27, 2015

Хүүхэддээ эм өгөхдөө гаргадаг 10 алдаа



1. Эмчид хандалгүйгээр эм өгөх 

Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан, ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Та халуурах, ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3 өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй. 

Эхийн сүүний 12 ач тус



Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү? Эхийн сүүний талаар мэдүүштэй мэдээллүүд. 

Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.