1. Эмчид хандалгүйгээр эм өгөх
Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа
өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан,
ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах
эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн
өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны
эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг
арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг.
Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Та халуурах,
ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3
өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол
эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм
уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр
өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм
уулгах хэрэггүй.