Wednesday, November 18, 2015

         УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнүүдийн дотроос хамгийн хорт хавдранд өртөмтгэй нь умайн хүзүү байдаг.
Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
-Тамхи татах зэрэг хорт зуршил
-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх
                                                        Анхааруулга
Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.
Иймд:
-Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
-Амны хаалт хэрэглэх;
-Гарын ариун цэврийг сайтар сахих;
-Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
-Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
-Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
-Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
-Хэрвээ ТТӨ-ий шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандах хэрэгтэй.
-Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.