Wednesday, November 16, 2016

        Артерийн даралт ихдэх өвчинөөс урьдчилан сэргийлье. /Артерийн гипертензи/
Тодорхойлолт: Хэдэн удаагийн (доод тал нь 4-6 удаа) хэмжилтээр СД 140 мм МУБ буюу түүнээс дээш, ДД 90 мм МУБ буюу түүнээс дээш хэмжээнд байхыг Артерийн Гипертензи гэнэ.
Мөн даралт бууруулах эм хэрэглэсний дараа хэмжихэд даралт хэвийн хэмжээнд байвал Даралт ихсэх өвчин гэж үздэг.
Тархалт: Зүрх судасны өвчлөл нь монгол улсын нийт хүн ам дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. 2009 оны байдлаар ЗС-ны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 34.4% нь АГ-тэй байсан. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг тогтоох STEPS 2009 оны судалгааны дүнгээс үзэхэд эрэгтэйчүүдийн 45-54 насныхны 54.9%, 55-64 насныхны 71.3% нь, эмэгтэйчүүдийн дунд 45-54 насныхны 52.1%, 55-64 насныхны 66% нь тус тус АГ-тэй байна. Уг судалгаагаар шинээр оношлогдсон АГ-тэй хүмүүсийн тал хувь нь урьд нь АД-аа хэмжүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.Шалтгаан нөхцөл: Артерийн гипертензийг анхдагч ба хоёрдогч гэж ангилна. Анхдагч гипертензи нь хамгийн элбэг буюу нийт өвчтөнүүдийн 90%-95% -д тохиолдох ба шалтгаан нь одоог хүртэл нарийн тодорхойлогдоогүй боловч дараах нөхцөл байдал өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлс болдог. Үүнд:
• Давсны хэрэглээ өндөр байх буюу өдөрт 5.8 гр аас их байх
• Өөх тостой хоолны хэрэглээ
• Хорт зуршил /архи,тамхины хэрэглээ/
• Хөдөлгөөны хомсдол
• Ажил үйлдвэрийн үр дагавар
• Мэдрэл сэтгэхүйн гэмтэл /сэтгэл хөдлөл, цочрол/
• Удамшил
Харин хоёрдогч АГ буюу шинж тэмдгийн артерийн даралт ихдэх хэлбэр нь ямар нэг анхдагч өвчний улмаас үүснэ. Нийт өвчлөгсдийн 5% -10%-д л тохиолдоно. Шалтгаан нь: Бөөрний эмгэгүүд, бөөрний дээд булчирхайн хавдар, таргалалт, бодисын солилцооны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд
Ангилал:
Артерийн даралт 120/80 аас бага байх нь хамгийн тохиромжтой.
Хэрэв 120/80-аас 129/84 байвал хэвийн даралт, 130/85-аас 139/89 байвал хэвийн дээд хязгаар гэнэ.
Хэрэв 140/90 –ээс 159/99 байвал Артерийн даралт ихдэх өвчний нэгдүгээр үе
Хэрэв 160/100-аас 179/109 байвал Артерийн даралт ихдэх өвчний хоёрдугаар үе
Хэрэв 180/110-аас их байвал Артерийн даралт ихдэх өвчний гуравдугаар үе
Хэрэв 200/130-аас их байвал артерийн гипертензийн криз гэнэ
Эмнэлзүй:
Хүндрэл үүсээгүй тохиолдолд буюу нэгдүгээр шатанд байхад бодит үзлэгээр онц шинж тэмдэг илрэхгүй, ихэвчлэн тохиолдлоор эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрнэ.
Өвчний 2-р шатанд АД өндөр болсонтой холбоотойгоор ихэнх тохиолдолд өвчтөнд хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, амархан ядрах, ажлын чадвар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Мөн энэ шатанд ихэвчлэн зүрхний зүүн ховдол томорсонтой холбоотойгоор зүрх дэлсэх, зүрхээр өвдөх, амьсгаадах, хавагнах шинжүүд илэрч болно.
Өвчний 3-р шатанд зүрх, бөөр, тархи, нүдний судсанд өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинж тэмдэгүүд илэрнэ.
• Зүрхний талаас: зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах, хавагнах, хэм алдагдах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөрсөнө.
• Тархины талаас: цус харвалт үүсч органик өөрчлөлт үүссэнээр дээд, доод мөчний хөдөлгөөн гэмтэж, мэдрэхүй өөөрчлөгдөнө. Ой тогтоолт буурна, оюун ухаан суларна, нойр хямарна, хэл ээдрэнэ.
• Бөөрний талаас: арьс загатнах, арьсанд цусархагшил илрэх, уремийн хордлогод орох, бөөрний дутагдалд хүрэх.
• Нүдний талаас: хараа муудах, нүдэнд цус харвах гэх мэт шинжүүд илэрнэ.
Оношлогоо:
Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр гемоглобин болон гематокрит үзнэ
Цусны биохимийн шинжилгээгээр: холестерин, триглицерид, сахар, уургийн фракци, креатинин, мочевин үзнэ.
Шээсний ерөнхий шинжилгээ: уураг, улаан эс тодорхойлно.
ЭКГ: зүрхний эмгэгийг илрүүлэх зорилгоор хийнэ. Шаардлагатай тохиолдолд зүрхний эхо шинжилгээ.
Рентген шинжилгээ: зүүн ховдлын томрол, гол судасны байдалд үнэлгээ өгнө. Шаардлагатай тохиолдолд СТ.
Эхо: бөөр, элэг дэлүүний байдлыг үзнэ.
Нүдний уг дурандаж артерийн судсын байдлыг үнэлнэ.
Эмчилгээ:
АГ-ийн аль ч үе шатанд хоол хөдөлгөөн эмчилгээ маш чухал үүрэгтэй. Эмэн эмчилгээг өвчний үе шат, хоолны дэглэм болон хөдөлгөөнд артерийн даралт хэр бууж байгаагаас хамааран эмийн төрөл, тунг эмчлэгч эмч сонгоно. Эмчийн зөвлөсөн эмийг тогтмол цагт, даралт ихсээгүй үед ч гэсэн ууж хэрэглэнэ.
Мөн хорт зуршлыг шууд хаях нэн шаардлагатай.
Хоолны дэглэм:
• Давсны хэрэглээг бууруулах
Хоногт 5.8 гр-аас бага давс хэрэглэх, цайг давсгүй уух, давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх
• кали их хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн жимс, жимсгэнэ хэрэглэх
• тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн, ханасан өөх тосны хүчил багатай, кали ихтэй бүтээгдэхүүн зонхилсон хэрэглэх
• Амьтны гаралтай өөх тос, өөх ихтэй тарган махны хэрэглээг багасгах
• Долоо хоногт доод тал нь 2 өдрийн загасны эсвэл алимны өдөр болгох
• Ургамлын тос (наранцэцгийн, чидун жимсний г.м.), ургамлын тосноос гаргаж авсан маргариныг хоолондоо хэрэглэх, талханд цөцгийн тосны оронд түрхэж идэх
• Халуун ногооны хэрэглээг хязгаарлах
Хорт зуршил:
• Архины хэрэглээг зогсоох – Архи нь АД буулгах эмийн нөлөөг сулруулдаг ба архины хэрэглээг хязгаарлахад СД болон ДД үлэмж хэмжээгээр буурдаг болох нь туршилтаар батлагдсан.
• Тамхинаас гарах – хамгийн үр дүнтэй нь бөгөөд дангаар хэрэгжүүлэхэд ЗС-ны олон өвчнөөс сэргийлж чаддаг урьдчилан сэргийлэлтийн том арга хэмжээ.
Хөдөлгөөн:
• Дунд зэргийн эрчимтэй дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийх. Үүнд: биеийн тэсвэр тэвчээр шаардсан хурдан алхах, шогшин гүйх, усанд сэлэх гэх мэт дасгал хөдөлгөөнүүд орно. Нэмэлтээр булчингийн эсэргүүцэл сайжруулах дасгалуудыг нэмэлтээр хийх боломжтой.
Артерийн гепиртензи өвчин оношлогдох үед дагалдаж уг өвчний эрсдэлийн үнэлгээ хийгддэг. Өөрөөр хэлбэл дараагийн 10 жилд аминд халтай нөлөө үзүүлэх эрсдэлийн хэмжээг тогтоодог. Уг үзүүлэлтүүдэд тухайн хүний нас, хүйс, тамхины хэрэглээ, өвчний цусан дахь холестерол болон артерийн даралтын хэмжээ ордог.
Урьдчилан сэргийлэлт:
Хэдийгээр таньд артерийн гипертензи гэсэн онош тавигдаагүй ч гэсэн хэрвээ та 40-өөс дээш настай бол дээр зөвлөсөн хоол болон хөдөлгөөний дэглэмийг баримтална уу. Мөн та тамхи татдаг, архи хэрэглэдэг бол эдгээр зуршлаа хаяхыыг таньд зөвлөж байна.
Мөн та 3 хамгийн холдоо 3 сард нэг удаа даралтаа хэмжүүлж байгаарай.
Эх сурвалж: 1. Насанд хүрэгчдийн артерийн гипертензийн эмнэлзүйн удирдамж.
Хэрвээ та улаан бурхан, томуу, сүрьеэ зэрэг амьсгалын замаар халдварладаг өвчин туссан бол МАСК тогтмол зүүх хэрэгтэй, өөрийхөө төлөө болон бусдын төлөө үүнийг заавал хийх хэрэгтэй!!!! Мөн өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлж эдгээр өвчнийг тусахгүй байхын тулд маск зүүж байх хэрэгтэй
Маскыг 2 цаг тутамд сольж зүүж байх шаардлагатай.

Wednesday, August 10, 2016

                                                                      ХӨХНИЙ СҮҮНИЙ 12 АЧ ТУС


 
Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү? Эхийн сүүний талаар мэдүүштэй мэдээллүүд…


Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.

1. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм: Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…

2. Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй: Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.

3. Амархан шингэдэг: Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.

4. Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.

5. Илүү бага харшлах эрсдэл: Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.

6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.

7. Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.

8. Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.

9. Хэт таргалалтаас хамгаалдаг: Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.

10. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай: Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.

11. Эхийн сүү байнга бэлэн байдаг: Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.

12. Эхийг хамгаалж байдаг: Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг.

2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.
                                          ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ!

Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. 

Халдвар хэрхэн дамжих вэ?
1. Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
2. Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
3. Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс
4. Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах


Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
5. Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :


- Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.


ХАЧГААР ДАМЖДАГ ХАЛДВАРТ  ӨВЧИН


Дэлхий дахинд  хачгаар дамжин халдварладаг нян, вирүс, эгэл биетэн, риккетсиэр үүсгэгддэг 28 төрлийн өвчин бүртгэгддэг.  Манай улсад хачигт энцефалит өвчин бүртгэгддэг байсан бол 2003 оноос хачигт боррелиоз,  2005 оноос хачигт риккетсиоз өвчнүүд шинээр  оношлогдож,  халдварт өвчний бүртгэл, мэдээлэлд оруулсан.
1.     Хачигт энцефалит өвчин
Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж , төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм. 
Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.
Тархалт:Манай улсад Ixodes persulcatus зүйлийн хачиг нь Хэнтий, Хангайн нурууны ой модтой бүс нутагт тархсан бөгөөд хачгийн тоошил, халдварын тархалт нь газар бүрт харилцан адилгүй. Судлаачид уг хачгийн халдварын тархалт манай оронд 3.4% гэж тодорхойлсон. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачиг Ixodes persulcatus-ын 71  байгалийн голомт байдгийг эрдэмтэд тогтоосон. 
2003-2013 онд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн. Булган аймгийн Бугат, Тэшиг, Хишиг-Өндөр, Хялганат, Булган, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Түшиг, Шаамар, Дулаанхаан, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Дадал, Хэрлэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, Баянхонгор аймгийн Өлзийт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагааннуур, Мөрөн, Чандмана-Өндөр, Архангай аймгийн Их тамир, Орхон аймгийн Баян-Өндөр зэрэг ойн бүсийн сумд болон Улаанбаатар хотод хачигт энцефалит бүртгэгдсэн байна. 
Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.
Description: C:\Users\User\Desktop\index.pngЗураг 1. Хачигт энцефалит, боррелиозын  дамжуулагч Ixodes persulcatusхачиг
Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед         вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар(халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана. 
Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй
Нууц үеийн хугацаа: 7-14 хоног

Wednesday, June 22, 2016

 18-30 насны Улаанбурхан Улаануудын нэмэлт вакциндаа харъяалал харгалзахгүй өрхийн эмнэлэгтээ хамрагдаарай.


Улаанбурхан Улаанууд өвчиний эсрэг хамтдаа 


Tuesday, March 22, 2016


Сүүн шүд
Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна.Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

null
Байнгын шүднээс хамгийн эхэнд 6-р том араа шүднүүд сүүн шүднүүдийн ард ургадаг юм. Энэ үед эцэг эхчүүд энэ шүдийг сүүн шүд гэж андууран цоороход нь эмчлүүлэхгүй явсаар авахуулдаг. Энэ бол маш чухал шүд юм. Энэ шүдийг авахуулснаар шүдний гажиг , согог , мөн эрүүний үенд ч муу юм.
Шөнө хөхөө хөхдөг нярайн шүд цоорох нь элбэг. Хүүхдийг төрснөөс нь эхлэн хэлний өнгөр амны хөндийг гараа цэвэр марлаар хуруундаа ороогоод содтой буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх хэрэгтэй. Нэг нас хүрмэгц зөөлөн үстэй жижиг сойзоор хүүхдийн оогоор өглөө оройд эцэг эхчүүд өөрөө 5-6 нас хүртэл угааж өгөх хэрэгтэй. Мөн өдөрт сул содын уусмалаар амыг зайлуулж сургах хэрэгтэй. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угааж эхлэнэ.
Сүүн шүдний цоорол , өвчлөл байнгын шүдийг бодвол маш хурдан явагддаг учир хүүхдийг улирал тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Хүүхдийг эмчид аваачна , тариа хийнэ гэх мэтээр айлгах арга нь буруу юм. Харин эмчтэй найз болгох хэрэгтэй. Эмчид очихдоо оо сойз , сальфетика авч очих ба хоол ундаа сайн идсэн , сэтгэл санааны бэлтгэлтэй очих хэрэгтэй.
Шүдийг цоорч эхлэнгүүт цоорол зогсоох хар эмийг / мөнгөжүүлэх эмчилгээ / түрхүүлэх хэрэгтэй бөгөөд нэг сарын дараа давтан түрхүүлнэ. Хэрэв сүүн араа шүд гүнзгий цоорсон бол энэ эмчилгээг хийгээд дараа нь пломба тавиулах хэрэгтэй. Хар эм дангаараа үр дүнгүй байдаг. Сүүн шүдийг эрт авч болохгүй. Эрт авснаас болж авсан шүдний зайруу бусад шүд налж тэр зайнд ургах дараагийн байнгын шүд өөр зайнд буюу ургах ёсгүй газар ургаж гажиг үүснэ.
Хэрвээ шүд авахуулсан бол зай баригч хийлгэх хэрэгтэй. Эцэг эх , ах эгч нар амнаасаа хүүхдэд идэх юм дамжуулж болохгүй. Энэ нь хүүхдэд байхгүй нян бактерийг халдварлуулж байгаа хэрэг юм. Эцэст нь хэлэхэд хүүхдийг оо сойзтой, шүдний эмчтэй сайн найзлуулж урьдчилан сэргийлэх үзлэг байнга хийлгэж байх хэрэгтэй.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Хүүхдэд хөхөө зөв үмхүүлэх
Төрсний дараах эхний өдөрт эх хөхөө хөхүүлэхдээ хажуугаараа хэвтээ байдлаар, хөхний толгойг сайн үмхэхэд эвтэйхэн байрлалаар байрлуулна.
Эх долоовор болон бусад хурууны завсар хөхөө барьж өргөн (хөх эхийн алганд байрлана) хүүхдийн аманд хөхний толгойн хэсгийг (толгой төдийгүй орчны арьстай хэсгийг) бүрэн үмхүүлэхийг чармай.
Хүүхдийн хамрын нүхийг хөхөөр таглаж, амьсгалахад саад учруулахгүйн тулд долоовор хуруугаараа хөхний дээд гадаргууг доороос дээш нь зөөлөн татна.
Цаашид хүүхдийг дараах зурагт үзүүлсэн суугаа байрлалаар хөхүүлнэ.
Хөхөө зөв үмхүүлэхийн тулд:
  • хүүхдийн уруулыг хөхний толгойд хүргэ,
  • хүүхдээ амаа том ангайтал нь хүлээ,
  • хүүхдийн доод уруул хөхний толгойн доор байхаар хүүхдийг эхийн хөх рүү чиглүүл,
Хэрэв дараах 4 шинж бүгд байвал хүүхэд хөхөө сайн үмхэж байгааг илтгэнэ. Үүнд:
  • хүүхдийн эрүү хөхөнд хүрэх буюу их ойрхон
  • амаа том ангайх
  • доод уруул цорвойх
  • хөхний нөсөөт хэсэг амны доод талыг бодвол дээр нь илүү том харагдана.
Зурагт үзүүлсэн шинжүүдийн аль нэг илэрч байвал хүүхэд хөхөө муу хөхөж байгааг илтгэнэ.
Үүнд:
  • эрүү хөхөнд хүрээгүй
  • амаа том ангайхгүй (зурагтай харьцуулан хар)
  • доод уруул дотогш эргэсэн
  • хөхний нөсөөт хэсэг хүүхдийн амны доор илүү (эсвэл адил) харагдана.
Хүүхэд хөхөө сайн үмхээгүйгээс хөх өвдөх, хөхний толгой хагарах зэрэг хүндрэл гарахаас гадна хөхийг сайн суллаагүйн улмаас хөхний сүү зангирдаг. Ийм хүүхдүүд хөхсөний дараа сэтгэл нь ханахгүй, олон олон хөхөх буюу их удаан хөхөхийг хүсдэг. Хүүхэд маш бага сүү авч мариалахгүйгээс гадна хөх ширгэж болно.
Ийнхүү дүгнэн үзвэл төрснөөс хойш 6 сар хүртэлх насны хүүхдийн хоол нь зөвхөн хөхний сүү тулд:
  • Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа, өдөр шөнөгүй, хоногт 8-аас цөөнгүй удаа хөхүүл.
  • Нэг удаад хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүл.
  • Өөр хоол буюу шингэн битгий өг.
  • Хүүхдэд хөхөлт хэрэглэхгүйг хичээ. Хөхөлт амархан бохирдохоос гадна, түүнээс салдаггүй хүүхдийн шүд хожуу ургах, эрүү буруу хөгжих, хэлд хожуу орох, тультраа болох зэрэг гажуу нөлөөтэй.
Хүүхдийг вакицинжуулалтад хамруулах нь: 
Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ.
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Ямар ямар вакцин хийлгэх ёстой вэ?
1. БЦЖ-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сүрьеэ өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: зүүн бугалганы арьсан дотор хийнэ.
Вакцины товлол: Төрсний дараа 24 цагийн дотор
Хариу урвал: Тарьсан хэсэг газарт улайх, хавдах, идээлэх шинжүүд илэрч болно. Цаашдаа шархлан тав тогтож гялгар цагаан сорви үлдэнэ. Энэ нь дарлал тогтосныг илтгэнэ.
2. Халдварт саагийн эсрэг вакцин
Энэ вакцин нь халдварт саа өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: 2 дусалаар уулгана.
Вакины товлол:
– 1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
– 2-р тун 2 сартайд
– 3-р тун 3 сартайд
– 4-р тун 4 сартайд
3. Вируст гепатит В-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь вируст гепатит В өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: Гуяны булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
-2-р тун 2 сартайд
-3-р тун 8-11 сартайд
4. Сахуу татарангийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хийх арга: бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун 7 настайд
-2-р тун 15 настайд
Хариу урвал: Бага зэрэг халуурч, тарьсан газарт улайж хавдаж болно.
5. Улаан бурхны эсрэг вакцин
Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.
Хийх арга: Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
– 1-р тун 9 сартайд
– 2-р тун 2 настайд
6. Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В–гийн эсрэг ) вакцин
Энэ нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В нянгаар үүссэн өвчнөөс сэргийлнэ.
Хемофилюс инфюленза В нян нь тархи нугасны зөөлөн бүрхүүлийн үрэвсэл (менингит), уушгины хатгаа зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Энэ өвчнөөр тав хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг бөгөөд энэ насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болдог.
Таны хүүхдэд энэхүү тавт вакциныг хийлгэснээр товлолын дагуу тариулах вакцины хатгалтын тоо хоёроор цөөрч, нэг удаагын тарилгаар 5 өвчнөөс сэргийлж чадна.
Хийх арга: хүүхдийн гуяны өмнө талын булчинд тарина.
Вакцины товлол:
– 1-р тун 2 сартайд
– 2-р тун 3 сартайд
– 3-р тун 4 сартайд
Хариу урвал: Тарьсан газар улайх, хавдах, хөндүүрлэх, өвдөх шинж тэмдэг илэрч болно.
Дархлаажуулалтын товлолын тухай
Нийт хүн амын дунд халдварт өвчин тархаж дэгдэхээс сэргийлэхэд вакцин чухал үүрэгтэй нь ойлгомжтой боловч бүх хүн амыг хамгаалах хамгийн сайн арга нь бүх бага насны хүүхдийг дархлаажуулах (өргөтгөсөн дархлаажуулалт) арга хэмжээ байдаг. Халдварт өвчний эсрэг ямар вакцины эхний тунг хэдийд хийх давтан тун, хэзээ хийж бүрэн дархлаа тогтоох дарааллыг тусгасан баримт бичгийг вакцины товлол гэнэ. Тухайн оронд зонхилон тархсан халдварт өвчний төрөл, эдийн засгийн хүчин чадал хүн амын нягтрал зэргээс шалтгаалан вакцины товлол түүнд орсон заавал хийх вакцины тоо төрөл нь бусад орныхоос ялгаатай байж болно.
Монгол улсын Засгийн Газрын 2009 оны 6 сарын 24-ны өдрийн 185 тоот тогтоолын хавсралтаар баталсан үндэсний дархлаажуулалтын товлолыг хүснэгт 1-т үзүүлэв.

 
Дархлаажуулалтын 10 хоног гэдэг нь хүн амын ажил нь цэгцэрсэн төвлөрлийнх нь үед товлогддог хугацаа юм. Жилд 2 удаа товлогддог ба 5 сарын 20- 30-нд энэ үед нөхөн вакциныг давхар хийдэг, 10 сарын 1-10 хүртэл мөн энэ үед нэмэлт вакциныг давхар хийнэ.

Sunday, March 20, 2016






Нярайн бие бялдарын өсөлт:
• Хүүхэд дунджаар 1 сар хүрэхдээ биеийн жин 20%-р нэмэгддэг.
• Өндөр нь 2,5-3см өснө.
• Толгойн тойрог дунджаар 1,5-2,5см-р, цээжний тойрог 1-1,5см-р нэмэгдэнэ.
• Нярайн үед хүүхэд 16-20 цаг унтана. Сэрүүн байх хугацаа нь 20 минутаас 1 цаг.
• 2 долоо хоногийн дараа гэхэд сонсголынх, 1 сарын дараа гэхэд хараа тогтож эхэлнэ.
Нярай үед гадаад орчиндоо дасан зохицохын тулд нэлээд өөрчлөлтүүд явагддаг. Энэ өөрчлөлтүүдийг зөв асарч сувилвал хэсэг хугацааны дараа арилдаг.
1. Физиологийн шарлалт
Төрсний дараах 2-3 хоногт арьс салст шарлаж эхлээд 7-10 хоног үргэлжлээд арилдаг. Хэрвээ 12-14 хоногоос дээш шарлалт үргэлжилвэл эмчид яаралтай хандаарай.
2. Физиологийн жин бууралт
Төрсний дараа эхний 3 хоногт биеийн жин нь төрсөн үеийн жингээсээ 6-8% буураад 7-8 дах хоногоос эргээд төрсөн үеийн жиндээ хүрдэг.
Асаргаа сувилгааны онцлог:
• Гэр бүлийн орчин тав тухтай, 20-22 хэмийн дулаантай байна. Дутуу төрсөн нярайг 22-24 хэмийн дулаантай орчинд байлгана. Нярай хүүхдийг дулаан байлгах нь асаргааны гол үндэс байдаг.
• Хүүхдийг боломжтой бол тусад нь оронд унтуулах, хэрэв эхтэйгээ цуг унтдаг бол тусад нь өөрийнх нь орчинг бүрдүүлэх нь тохиромжтой байдаг.
• Нярай үед нь хүүхдийг хөхүүлсний дараа болон унтах үед нь өлгийдөх нь биед нь тохиромжтой байдаг. /нярайн хөдөлгөөн нь бүх биеийг хамарсан байдаг учир цочих, гулгихаас сэргийлэхээс гадна нойрыг сайжруулж өгдөг./
• Хооллолт:
Нярай хүүхдийг эхийн хөхний сүүгээр хүссэн үед нь хооллох хэрэгтэй гэж үздэг боловч хөхөө хангалттай хөхсөн хүүхэд 2-2,5-3 цагийн дараа дахин хөхдөг.
Хүүхэд 15-20 минут хөхөө хөхөснийг хангалттай хөхлөө гэж тооцдог.
Нярай үед 2-3 цагийн зайтай 7-с доошгүй удаа хөхүүлнэ. Хөхүүлсний дараа 10-15 минут босоо байрлалд байлгаж хэхрүүлсний дараа хажуугаар нь бага зэргийн дэртэй хэвтүүлнэ.
3. Хүй цэвэрлэх:
Нярай хүүхдийн хүйг оролдох хэрэггүй. Буцалсан усаар угаагаад хуурай байлгана.
4. Усанд оруулах:
Нярай хүүхдийг өдөр бүр хүй нь шүүстэй үед буцалсан усанд /36,5-37хэмийн дулаантай/, хүй хэвийн үед крантны усанд оруулж болно. Усанд оруулах хугацаа 5 минут байна.
5. Хамар цэвэрлэх:
Нярай хүүхдийн хамрыг өдөр бүр цэвэрлэж, амьсгалахад нь чөлөөтэй, хөхөө хөхөхөд нь саадгүй байлгах ёстой. Хамар цэвэрлэх талын нарийн зөвлөгөөг манай эмнэлгээс ирж авч болно.
6. Агаарт гаргах:
Дулааны улиралд хүүхдийг төрсний дараа 7 хоногтойгоос, хүйтэн сэрүүний улиралд 14-21 хоногтойгоос нь цаг агаарын байдлаас хамаарч, -5хэмээс доошгүй үед гадаа гаргана. Хүүхдийг агаарт гаргах хамгийн тохиромжтой цаг нь 10-12цаг, 14-16 цагуудийн хооронд 20-30 минутаас эхлэн дасгаж гаргана.








ундны усны чанар, аюулгүй байдал
-       Ундны усны чанар, аюулгүй байдал
Усны бохирдол нь хүрээлэн буй орчинд төдийгүй хүн, амьтанд сөргөөр нөлөөлөлдөг -Гол, мөрөн, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдах -Ойгүүжүүлэх болон ундны зориулалтаар ашигладаг байгалийн усны чанар муудах -Хүнс тэжээл бохирдох -Бусад сөрөг нөлөөллүүд
-       Бохирдуулагч эх үүсвэрүүд • Ахуйн хог хаягдал • Газар тариалан (бордоо, пестицид) • Малын ялгадас • Автомашины бохирдол • Уул уурхай (гар аргаар алт олборлох) Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байр (жорлон, бохирын цооног) • Үйлдвэрийн хог хаягдал • Химийн хортой бодис  
-       Усны бохирдлоос үүсэх өвчин • Шаардлага хангаагүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл болон хоол хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж бэлтгэн хэрэглэснээс уснаас шалтгаалсан халдварт өвчин үүсдэг.
-       Уснаас шалтгаалах өвчин • Усаар шууд дамжих өвчин (урвах тахал, Гепатит  А г.м) • Усны хэрэглээтэй холбоотой буюу ус дутлаас үүсэх өвчин (хамуу, бөөс) • Усан дээр суурилсан эмгэгүүд (хүний хүж хорхой, хүүхдийн хялгасан хорхой) • Усанд үүсэх шавьжаар дамждаг өвчнүүд (шар чичиргэнэ, денгийн өвчин) Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчнүүд • Гэдэсний савханцар • Цагаан хорхой • Цусан суулга • Холер • Балнад, иж балнад • Сальмонеллёз • Гепатит А .Ãýäýñíèé õàëäâàðò ºâ÷íèé äàìæèõ çàì • Áîõèð ãàð • ßëàà øàâüæ • Áîõèðëîãäñîí õîîë õ¿íñ • Áîõèðëîãäñîí õºðñ • Áîõèðëîãäñîí óñ • Õ¿íèé ºòãºíä àãóóëàãäàí ¿ðæèõ âèðóñ, íÿí, ýãýë áèåòí¿¿ä áîõèð ãàðààñ àìààð äàìæèí õàëäâàðëàæ ãýäýñíèé õàëäâàðò ºâ÷èíã ¿¿ñãýíý.
-       Уснаас шалтгаалах өвчнөөс сэргийлье  Óíäíû óñûã áàòàëãààòàé, õàìãààëàãäñàí ýõ ¿¿ñâýðýýñ áà õóäãààñ àâàõ • усыг бîõèðäîõîîñ ñýðãèéëæ òàãòàé öýâýð ñàâààð àâàõ ,Булаг, шандыг хамгаалж, тохижуулах • Газрын гүнээс ундарч буй булаг шанд түүний ундаргыг тойруулан бетон, чулуу зэрэг усны нөлөөнд гэмтэхгүй материалаар хашлага хийх • Булаг, шандны эрүүл ахуйн бүс 30-50 м, хамгаалалтын бүс 100 м байх ба хамгаалалтын бүсэд, ундаргын дээд хэсэгт химийн бодис, бордоо, нефть бүтээгдэхүүнээр бохирдуулах, бие засах газар, угаадасны нүх, малын хашаа саравч барих, элдэв хог, хаягдал хаях, газар ухахыг хатуу хориглоно. Борооны ус болон гадаргуугийн урсац ус булаг, шанд руу орох, хаяалсан элс, чулууг нурж бохирдохоос хамгаалж булаг шандны ойролцоо хашаа, суваг шуудуу татах • Ус авахад зориулагдсан ус гадагшлах хоолойг гаргаж, уг хоолойн дорхи тайлбайг цементээр цардсан байх • Булаг, шандыг тохижуулах санаачлагыг дэмжиж, зохих хөрөнгө зардлыг орон нутгийн төсөвт тусгаж байх шаардлагатай
-       Гэрийн нөхцөлд усыг зөв хадгалах, зөөвөрлөх • Ундны усны баталгаатай, хамгаалагдсан эх үүсвэрээс авсан усыг бохирдохоос сэргийлэн тагтай цэвэр саваар зөөн гэртээ авчрах • Ус хадгалах ба зөөдөг сав нь тусдаа байх шаардлагатай • Ус хадгалах савыг нарны гэрэл шууд тусахгүй, сэрүүн газар байрлуулах ба гэрийн тэжээмэл амьтнаас хол байлгах • Ус хадгалах сав нь тоос, шороо орохоос хамгаалах таглаатай амсар нь том, дотор талыг нь цэвэрлэхэд хялбар, жигд гадаргуутай, авсаархан байх .Óñ õàäãàëàõ ñàâûã íàðíû ãýðýë øóóä òóñàõã¿é, ñýð¿¿í ãàçàð, òàãòàé áàéðëóóëíà. • Óñíû øàíàãà òóñäàà, çîðèóëàëòûí áàéõ áà ºëãºæ õàäãàëàõ .Óñíû ñàâ íü õ¿íèé ýð¿¿ë ìýíäýä õîðã¿é ìàòåðèàëààð õèéãäñýí áàéõ. Óñ õàäãàëàõ ñàâíû áàãòààìæ íü ºðõèéí õ¿í àìûн 3 õîíîãèéí õýðýãëýýã õàíãàõóéö áàéõ .Усны савыг 7 õîíîãò 1-ýýñ äîîøã¿é óäàà б¿ðýí сóëëàæ, уãààæ, нàðíû ãýðýëä òàâüæ õàòààõ Бîõèð ãàð, áîõèð øàíàãûã óñàíä ä¿ðýõã¿é áàéõ !  Óñíû ñàâûã ãýðèéí òýæýýìýë àìüòíààñ õîë áàéëãàõ