Tuesday, March 22, 2016


Сүүн шүд
Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна.Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

null
Байнгын шүднээс хамгийн эхэнд 6-р том араа шүднүүд сүүн шүднүүдийн ард ургадаг юм. Энэ үед эцэг эхчүүд энэ шүдийг сүүн шүд гэж андууран цоороход нь эмчлүүлэхгүй явсаар авахуулдаг. Энэ бол маш чухал шүд юм. Энэ шүдийг авахуулснаар шүдний гажиг , согог , мөн эрүүний үенд ч муу юм.
Шөнө хөхөө хөхдөг нярайн шүд цоорох нь элбэг. Хүүхдийг төрснөөс нь эхлэн хэлний өнгөр амны хөндийг гараа цэвэр марлаар хуруундаа ороогоод содтой буцалсан усанд дүрээд цэвэрлэж байх хэрэгтэй. Нэг нас хүрмэгц зөөлөн үстэй жижиг сойзоор хүүхдийн оогоор өглөө оройд эцэг эхчүүд өөрөө 5-6 нас хүртэл угааж өгөх хэрэгтэй. Мөн өдөрт сул содын уусмалаар амыг зайлуулж сургах хэрэгтэй. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угааж эхлэнэ.
Сүүн шүдний цоорол , өвчлөл байнгын шүдийг бодвол маш хурдан явагддаг учир хүүхдийг улирал тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Хүүхдийг эмчид аваачна , тариа хийнэ гэх мэтээр айлгах арга нь буруу юм. Харин эмчтэй найз болгох хэрэгтэй. Эмчид очихдоо оо сойз , сальфетика авч очих ба хоол ундаа сайн идсэн , сэтгэл санааны бэлтгэлтэй очих хэрэгтэй.
Шүдийг цоорч эхлэнгүүт цоорол зогсоох хар эмийг / мөнгөжүүлэх эмчилгээ / түрхүүлэх хэрэгтэй бөгөөд нэг сарын дараа давтан түрхүүлнэ. Хэрэв сүүн араа шүд гүнзгий цоорсон бол энэ эмчилгээг хийгээд дараа нь пломба тавиулах хэрэгтэй. Хар эм дангаараа үр дүнгүй байдаг. Сүүн шүдийг эрт авч болохгүй. Эрт авснаас болж авсан шүдний зайруу бусад шүд налж тэр зайнд ургах дараагийн байнгын шүд өөр зайнд буюу ургах ёсгүй газар ургаж гажиг үүснэ.
Хэрвээ шүд авахуулсан бол зай баригч хийлгэх хэрэгтэй. Эцэг эх , ах эгч нар амнаасаа хүүхдэд идэх юм дамжуулж болохгүй. Энэ нь хүүхдэд байхгүй нян бактерийг халдварлуулж байгаа хэрэг юм. Эцэст нь хэлэхэд хүүхдийг оо сойзтой, шүдний эмчтэй сайн найзлуулж урьдчилан сэргийлэх үзлэг байнга хийлгэж байх хэрэгтэй.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

No comments:

Post a Comment