Tuesday, March 22, 2016


Хүүхдэд хөхөө зөв үмхүүлэх
Төрсний дараах эхний өдөрт эх хөхөө хөхүүлэхдээ хажуугаараа хэвтээ байдлаар, хөхний толгойг сайн үмхэхэд эвтэйхэн байрлалаар байрлуулна.
Эх долоовор болон бусад хурууны завсар хөхөө барьж өргөн (хөх эхийн алганд байрлана) хүүхдийн аманд хөхний толгойн хэсгийг (толгой төдийгүй орчны арьстай хэсгийг) бүрэн үмхүүлэхийг чармай.
Хүүхдийн хамрын нүхийг хөхөөр таглаж, амьсгалахад саад учруулахгүйн тулд долоовор хуруугаараа хөхний дээд гадаргууг доороос дээш нь зөөлөн татна.
Цаашид хүүхдийг дараах зурагт үзүүлсэн суугаа байрлалаар хөхүүлнэ.
Хөхөө зөв үмхүүлэхийн тулд:
  • хүүхдийн уруулыг хөхний толгойд хүргэ,
  • хүүхдээ амаа том ангайтал нь хүлээ,
  • хүүхдийн доод уруул хөхний толгойн доор байхаар хүүхдийг эхийн хөх рүү чиглүүл,
Хэрэв дараах 4 шинж бүгд байвал хүүхэд хөхөө сайн үмхэж байгааг илтгэнэ. Үүнд:
  • хүүхдийн эрүү хөхөнд хүрэх буюу их ойрхон
  • амаа том ангайх
  • доод уруул цорвойх
  • хөхний нөсөөт хэсэг амны доод талыг бодвол дээр нь илүү том харагдана.
Зурагт үзүүлсэн шинжүүдийн аль нэг илэрч байвал хүүхэд хөхөө муу хөхөж байгааг илтгэнэ.
Үүнд:
  • эрүү хөхөнд хүрээгүй
  • амаа том ангайхгүй (зурагтай харьцуулан хар)
  • доод уруул дотогш эргэсэн
  • хөхний нөсөөт хэсэг хүүхдийн амны доор илүү (эсвэл адил) харагдана.
Хүүхэд хөхөө сайн үмхээгүйгээс хөх өвдөх, хөхний толгой хагарах зэрэг хүндрэл гарахаас гадна хөхийг сайн суллаагүйн улмаас хөхний сүү зангирдаг. Ийм хүүхдүүд хөхсөний дараа сэтгэл нь ханахгүй, олон олон хөхөх буюу их удаан хөхөхийг хүсдэг. Хүүхэд маш бага сүү авч мариалахгүйгээс гадна хөх ширгэж болно.
Ийнхүү дүгнэн үзвэл төрснөөс хойш 6 сар хүртэлх насны хүүхдийн хоол нь зөвхөн хөхний сүү тулд:
  • Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа, өдөр шөнөгүй, хоногт 8-аас цөөнгүй удаа хөхүүл.
  • Нэг удаад хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүл.
  • Өөр хоол буюу шингэн битгий өг.
  • Хүүхдэд хөхөлт хэрэглэхгүйг хичээ. Хөхөлт амархан бохирдохоос гадна, түүнээс салдаггүй хүүхдийн шүд хожуу ургах, эрүү буруу хөгжих, хэлд хожуу орох, тультраа болох зэрэг гажуу нөлөөтэй.

No comments:

Post a Comment