Tuesday, March 22, 2016

Хүүхдийг вакицинжуулалтад хамруулах нь: 
Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж хэрэглэнэ. Нэг төрлийн вакциныг товлолын дагуу хэд хэдэн удаа хийлгэнэ.
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Ямар ямар вакцин хийлгэх ёстой вэ?
1. БЦЖ-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сүрьеэ өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: зүүн бугалганы арьсан дотор хийнэ.
Вакцины товлол: Төрсний дараа 24 цагийн дотор
Хариу урвал: Тарьсан хэсэг газарт улайх, хавдах, идээлэх шинжүүд илэрч болно. Цаашдаа шархлан тав тогтож гялгар цагаан сорви үлдэнэ. Энэ нь дарлал тогтосныг илтгэнэ.
2. Халдварт саагийн эсрэг вакцин
Энэ вакцин нь халдварт саа өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: 2 дусалаар уулгана.
Вакины товлол:
– 1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
– 2-р тун 2 сартайд
– 3-р тун 3 сартайд
– 4-р тун 4 сартайд
3. Вируст гепатит В-ийн эсрэг вакцин
Энэ вакцин нь вируст гепатит В өвчнөөс сэргийлнэ.
Хийх арга: Гуяны булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун төрсний дараа 24 цагийн дотор
-2-р тун 2 сартайд
-3-р тун 8-11 сартайд
4. Сахуу татарангийн эсрэг вакцин
Энэ вакцин нь сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Хийх арга: бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
-1-р тун 7 настайд
-2-р тун 15 настайд
Хариу урвал: Бага зэрэг халуурч, тарьсан газарт улайж хавдаж болно.
5. Улаан бурхны эсрэг вакцин
Энэ нь улаан бурхан өвчнөөс урьдилан сэргийлнэ.
Хийх арга: Вакциныг тусгай уусгагч шингэнээр найруулж бугалганы булчинд тарина.
Вакцины товлол:
– 1-р тун 9 сартайд
– 2-р тун 2 настайд
6. Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В–гийн эсрэг ) вакцин
Энэ нь сахуу, хөхүүл ханиад, татран, гепатит В, хемофилюс инфюленза В нянгаар үүссэн өвчнөөс сэргийлнэ.
Хемофилюс инфюленза В нян нь тархи нугасны зөөлөн бүрхүүлийн үрэвсэл (менингит), уушгины хатгаа зэрэг өвчнүүдийг үүсгэдэг. Энэ өвчнөөр тав хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг бөгөөд энэ насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болдог.
Таны хүүхдэд энэхүү тавт вакциныг хийлгэснээр товлолын дагуу тариулах вакцины хатгалтын тоо хоёроор цөөрч, нэг удаагын тарилгаар 5 өвчнөөс сэргийлж чадна.
Хийх арга: хүүхдийн гуяны өмнө талын булчинд тарина.
Вакцины товлол:
– 1-р тун 2 сартайд
– 2-р тун 3 сартайд
– 3-р тун 4 сартайд
Хариу урвал: Тарьсан газар улайх, хавдах, хөндүүрлэх, өвдөх шинж тэмдэг илэрч болно.
Дархлаажуулалтын товлолын тухай
Нийт хүн амын дунд халдварт өвчин тархаж дэгдэхээс сэргийлэхэд вакцин чухал үүрэгтэй нь ойлгомжтой боловч бүх хүн амыг хамгаалах хамгийн сайн арга нь бүх бага насны хүүхдийг дархлаажуулах (өргөтгөсөн дархлаажуулалт) арга хэмжээ байдаг. Халдварт өвчний эсрэг ямар вакцины эхний тунг хэдийд хийх давтан тун, хэзээ хийж бүрэн дархлаа тогтоох дарааллыг тусгасан баримт бичгийг вакцины товлол гэнэ. Тухайн оронд зонхилон тархсан халдварт өвчний төрөл, эдийн засгийн хүчин чадал хүн амын нягтрал зэргээс шалтгаалан вакцины товлол түүнд орсон заавал хийх вакцины тоо төрөл нь бусад орныхоос ялгаатай байж болно.
Монгол улсын Засгийн Газрын 2009 оны 6 сарын 24-ны өдрийн 185 тоот тогтоолын хавсралтаар баталсан үндэсний дархлаажуулалтын товлолыг хүснэгт 1-т үзүүлэв.

 
Дархлаажуулалтын 10 хоног гэдэг нь хүн амын ажил нь цэгцэрсэн төвлөрлийнх нь үед товлогддог хугацаа юм. Жилд 2 удаа товлогддог ба 5 сарын 20- 30-нд энэ үед нөхөн вакциныг давхар хийдэг, 10 сарын 1-10 хүртэл мөн энэ үед нэмэлт вакциныг давхар хийнэ.

No comments:

Post a Comment